Х.Баасанжаргал: Гишүүд тойргийн хөрөнгө оруулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр тойргоо усалдаг байсан бол одоо “бүсийн хөрөнгө оруулалт” болж хувирлаа

Х.Баасанжаргал: Гишүүд тойргийн хөрөнгө оруулалт нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр тойргоо усалдаг байсан бол одоо “бүсийн хөрөнгө оруулалт” болж хувирлаа

УИХ дээр байгуулагдсан төсвийн ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ, “Өмнө нь би тойргийн хөрөнгө оруулалт нэрээр тойрог усалдаг байдлыг эсэргүүцэж байсан билээ. Гэтэл энэ байдал засагдаагүй төдийгүй зүсээ хувилгаад “бүсийн хөрөнгө оруулалт” нэрээр гишүүд сайд нартайгаа ярих мөнгө болж хувирлаа.

Тэр нь 224 тэрбум, энэ жилийн санхүүжүүлэх дүн нь 96 тэрбум. Мөн 175 төсөл, арга хэмжээний 331,832.2 тэрбум төгрөгийг бууруулж, 111 арга хэмжээ бүхий 363,904.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэжээ. Дараах хөрөнгө оруулалтыг хасаад, баахан зам болгохоор өргөн барих гэж байна: -28 сургууль, 6 дотуур байр, 6 Их дээд сургуулийн хөрөнгө оруулалт -33,5 тэрбум. (МУИС-ын ХЗС-ын 1,2т.б, ШУТИС-ын 2 т.б гэх мэт) -УДШ болон шүүхүүдийн цахимжилттай холбоотой тоног төхөөрөмж -844 сая Дүүргийн шүүхүүдийн болон прокурорын нэгдсэн байр -6,4 тэрбум (энэ 2 барилга 2013 оноос 12 дахь жилдээ баригдаж байгаа, жил бүр төсөвт өртөг нь нэмэгдээд буй) -Зургаан аймгийн (Өвөрхангай г.м) Дулааны станцын 2-р хэлхээ -2,6 тэрбум гэх мэтээр хасжээ. Харин эдгээрийг дараах хөрөнгө оруулалтад нэмжээ:

➡️
➡️
Бүсчилсэн хөгжлийг дэмжих төсөл, арга хэмжээ :224тэрбум/96 тэрбум

➡️
➡️
Ховд аймгийн төвийн авто зам: 10 тэрбум/3,3тэрбум

➡️
➡️
Баянхонгор-Архангай, Чулуут сум хүртэлх авто зам 45,8 тэрбум/ 15тэрбум

➡️
➡️
Ховд аймгийн Зэрэг суманд Бизнес Инкубатор төв: 5 тэрбум/ 1,8 тэрбум

➡️
➡️
Их тамираас Тайхар чулуу 3,2км зам: 5,8 тэрбум/ 1 тэрбум

➡️
➡️
Аудитын барилга худалдан авах Сүхбаатар, Баруун-Урт 1,3 тэрбум гэх мэт 111 арга хэмжээг нэмэхээр болжээ.

Цэцийн дүгнэлт энэ тэр гээд биднийгээ сарниулж байгаад ийм л хуйвалдаан ЗГ болон зарим (АН-ын гишүүд) гишүүдийн хооронд өрнөжээ.

БОЛОВСРОЛЫН жил биш ЗАМЫН жил болжээ” гэв.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.