Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

Бүсчилсэн хөгжлийн хороо нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ

НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооноос Газрын тухай хууль тогтоомж, газрын харилцааны талаар НИТХ-аас батлан гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих болон ирэх оны нийслэлийн газар зохион байгуулалттай холбоотой төлөвлөгөөнд иргэдийн оролцоог хэрхэн хангаж байгаа, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийг НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа удирдан явууллаа. Өнөөдрийн хэлэлцүүлэгт НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүн Б.Ану-Үжин, Б.Сэмжидмаа, Э.Одонтуяа, Д.Ихбаяр, Т.Батцогт, Г.Батбаяр, Т.Отгонболд, Д.Отгонсүрэн, О.Зундуйдорж нар оролцож хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор албаныхнаас тодруулга авлаа.

content 3099 download

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт болон ирэх 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн онцлог зэрэг холбогдох асуудлын талаар танилцуулав. Түүнчлэн нийслэлийн есөн дүүргийн Газар зохион байгуулалтын албаны удирдлагууд тухайн дүүрэгт төлөвлөсөн газар зохион байгуулалт, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлын хүрээнд танилцуулга, мэдээлэл өглөө.

НГЗБА-ны Газар чөлөөлөх 1, 2 дугаар хэлтсийн дарга Б.Жамсран, Б.Мягмарсүрэн нар нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаарх танилцуулгыг хүргэв.

Харин НИТХ-ын төлөөлөгчид газар зохион байгуулалт, чөлөөлөлт, нөхөр олговор зэрэгт иргэдийн саналыг хэрхэн тусгаж байгаа, газар эзэмшигч иргэдийн эрхийг хэрхэн хамгаалж байгаа талаар тодруулж, цаашдаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг шийдэх чиглэлээр санал дүгнэлтээ нэгтгэхийг санууллаа. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч, Бүсчилсөн хөгжлийн хорооны гишүүн Д.Отгонсүрэн Налайх дүүргийн гэр хороолол бүхий 3,4-р хорооны суурьшлын бүсийн дунд 2000м2, 1-р хорооны суурьшлын бүсийн дунд  2000м2-аас доошгүй газрыг чөлөөлж спортын талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал дэвшүүлснийг дэмжихээ илэрхийллээ.

content 3099 download 1

content 3099 download 2

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.