Х.Нямбаатар: Х.Нямбаатарыг харлуулах аргаа бараад, хэвийн ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа хүнийг мажийчжээ гэх нь холгүй болж
Өнгөрсөн долоо хоногт хотын дарга Х.Нямбаатарыг "эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэг ажлаа хүлээлгэн өгч магадгүй" гэх мэдээлэл тарсан. Тэгвэл үүнд хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Намын Их Хурлыг угтсан захиалгат худал мэдээлэл.
Х.Нямбаатарыг харлуулах аргаа бараад, хэвийн ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа хүнийг мажийчжээ гэх нь холгүй болж.
Хэвлэлийн байгууллагууд баттай эх сурвалжаас мэдээллийг тодруулж, олон нийтэд үнэн, зөв мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Энэ үүрэг хариуцлагаа умартан, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг үл огоорон, зөвхөн улс төрийн зорилгоор бусдын нэр төр алдар хүндэд халдах ажлыг хийж гаршиж байгаа нь харамсалтай. Мэргэжлийн ёс зүйн зарчмаа нэг эргэн харцгаана уу!
Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл доорх худал мэдээлэл тарааж буй нэр бүхий байгууллагуудад ёс зүйн хариуцлага тооцож, залруулга гаргуулж өгнө үү!" гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.