Улаан, ногоон лаазны тусламжтай сайдын суудалд яарсан Х.Ганхуягийг өнөөдөр Шадар сайдад томилох асуудлыг хэлэлцэнэ

Улаан, ногоон лаазны тусламжтай сайдын суудалд яарсан Х.Ганхуягийг өнөөдөр Шадар сайдад томилох асуудлыг хэлэлцэнэ

УИХ-аар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураах үед УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг улаан, ногоон өнгөтэй ундаа өргөж гишүүдийг удирдсан гэдэг маргаан дэгдсэн. Гэвч эл байдлыг Х.Ганхуяг эрс эсэргүүцэж буй. Учир нь Төсвийн байнгын хорооны даргын суудлаа бушуухан хүлээлгэн өгч, сайдын суудалд суух гэж яарахдаа Төсвийн байнгын хорооноос гарсан саналыг дахин хэлэлцүүлэхгүйн тулд ийн ногоон, улаан лаазаар гишүүдийг удирдсан хэрэг. 

Түүнийг Монгол Улсын Шадар сайдаар томилохоор болсон тухай мэдээлэл өнгөрсөн 7 хоногт гарсан. Тодруулбал, энэ сарын 7-нд Ерөнхий сайд Г.Занданшатар энэ саналаа УИХ-ын дэд даргад хүргүүлсэн байдаг. Гэвч энэ тухай асуудлыг Х.Ганхуяг мөн л няцааж байв. Түүнийг Шадар сайдад томилох эсэх асуудлыг өнгөрсөн Баасан гарагт танилцуулах байсан ч Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны даргын ажлаа хүлээлгэж өгөөгүй байв. Иймд л Баасан гарагт яаравчлан улаан, ногоон лааз барин сандран гүйж, гишүүдийн урдуур хойгуур шургасаар Шадар сайд болох замаа засссан тэр. 

Тэгвэл өнөөдөр Х.Ганхуягийг Төсвийн байнгын хорооны даргаас чөлөөлөх асуудлыг байнгын хороогоор хэлэлцэж, дараа нь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах аж. 

content 3113 578378296 7044059193

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.