Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо “МЕНТОРШИП” хөтөлбөрийн шилдэг 20 оюутанд тэтгэлэг гардууллаа

Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хороо “МЕНТОРШИП” хөтөлбөрийн шилдэг 20 оюутанд тэтгэлэг гардууллаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс оюутны "Менторшип" тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан билээ. Өнөөдөр НИТХ-ын дарга А.Баяр болон НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан, хорооны гишүүн Э.Одонтуяа нар зөрчлийн гэмт хэрэгтэй холбоотой бичсэн шилдэг төслийн нийт 20 оюутанд тэтгэлэг гардууллаа.

Мөн уг арга хэмжээнд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Галбадрах зэрэг холбогдох газрын удирдлагууд оролцож, мэргэжлийн талаас зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Оюутнууд Deepfake буюу хуурамч мэдээлэлтэй холбоотой гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх, зөрчлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд 102 апп дээр нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой талаар төслийн танилцуулгаа хийлээ. НИТХ-ын дарга А.Баяр тус оюутнуудыг ирэх долоо хоногт болох Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд төслийн танилцуулгаа хийхийг санал болгож Ингэснээр төслийг мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлэх боломжтой гэж үзвэл дэмжиж ажиллахаа илэрхийллээ. НИТХ-ын төлөөлөгч, Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга Г.Батсайхан оюутнууд төрийн байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд маш идэвхтэй, хичээл зүтгэлтэй оролцож, өөрсдийн оюунд үнэтэй хөрөнгө оруулалт хийж байгаад талархаж байгаагаа хэллээ.

Маргааш Хүний хөгжлийн хороо хүүхэдтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төсөл бичиж шалгарсан 10 шилдэг оюутанд тэтгэлэг гардуулна.

content 3122 579106455 1139690121

content 3122 582586142 1139690235

content 3122 581007448 1139690385

content 3122 581159792 1139690411

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.