Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн өдөрт зориулан Гандантэгчинлэн хийдийн Батцагаан цогчэн дуганд Очирдарь бурхныг заллаа

Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн өдөрт зориулан Гандантэгчинлэн хийдийн Батцагаан цогчэн дуганд Очирдарь бурхныг заллаа

Монголын төр, нийгэм, шашин, соёлын суут зүтгэлтэн, анхдугаар Богд, Өндөр Гэгээн Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна.

Өндөр Гэгээн Занабазар нь XVII зууны Монголын шашин, соёл, урлагийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан нэрт гэгээнтэн юм. Монголын анхны мэргэжлийн зураач, барималч, “Ногоон, Цагаан дарь эх бүтээсэн, “Соёмбо” үсгийг зохиосон нэгэн гэдгээрээ түүхэнд нэрээ үлдээсэн билээ.

Өндөр гэгээн Занабазарыг 2500 жилийн түүхэн дэх бурхан шашны уран бүтээлчдийн дундаас ялгардаг төдийгүй дахин давтагдашгүй загвар хийц гаргасан байдгаараа онцлогтой. Монгол уран барималын цутгамалын аргыг үндэслэсэн бөгөөд ямар ч залгаасгүй цутгаж хийдэг энэ арга нь одоо ч хүртэл урлаг судлаачдын анхаарлыг татсаар байна. Тэрээр Очирдарь, Майдар, Цагаан дарь эх, Язгуурын таван бурхан, Бодь суварга, Жанрайсаг бурхан гээд олон бурхдын баримлыг бүтээсэн бөгөөд Монголын бурхан бүтээх аргыг үндэслэжээ.

content 3136 16

Уг өдрийг тохиолдуулан Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Очирдарь бурхныг залсан юм. Оройн дээд Очирдара хэмээн Монголчуудын дунд алдаршсан уг бурхныг нууц тарнийн ёсны бурхан, хамаг ид шидтэний хаан, бүх увидасны эзэн бурхан гэдэг. Түүнийг ихэвчлэн завилан суугаа байдлаар, бодьсадвагийн титэм өмсгөж, Энэтхэгийн хаан хүүгийн хувцас чимэгтэйгээр дүрсэлсэн байдаг бөгөөд Өндөр гэгээн Занабазарын гол шүтээн бурхан юм.

content 3136 18

content 3136 17

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.