“УЛААНБААТАР ХОТ 2040” ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА

“УЛААНБААТАР ХОТ 2040” ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛЛАА

content 3159 “УЛААНБААТАР ХОТ 204content 3159 “УЛААНБААТАР ХОТ 204

Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор “Улаанбаатар хот-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2040 он хүртэл 24 томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Тус төлөвлөгөөнд түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг буруулах болон бусад чухал төсөл, хөтөлбөрүүд багтжээ.

content 3159 План 3content 3159 План 4

Энэ хүрээнд “Улаанбаатар хот-2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний агаарын бохирдлыг бууруулах эхний ажил Чингэлтэй дүүрэгт аль хэдийнээ эхэлжээ.  Тодруулбал Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажил дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын талбайг бэлтгэх, чөлөөлөгдсөн нэгж талбарын цэвэрлэгээ, хог тээвэрлэлтийн ажил хийгдээд явж байна.

content 3159 “УЛААНБААТАР ХОТ 204content 3159 “УЛААНБААТАР ХОТ 204Улаанбаатар хотыг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” болгоход Улаанбаатар метро, трамвай, тойрог зам, Туулын хурдны зам, Тусгай замын автобус буюу BRT, Өөдөө тэмүүлэх ган татлагат гүүр, Олон түвшний уулзвар, Дүүжин замын тээвэр, Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам, Хөнгөн төмөр замын тээвэр буюу LRT гэх 10 мега төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

content 3159 “УЛААНБААТАР ХОТ 204content 3159 “УЛААНБААТАР ХОТ 204

Танилцуулгын төгсөлд дүүргийн иргэд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар санал хүсэлтээ илэрхийллээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.