“Иргэн цэргийн харилцааны өдөрлөг”-ийг зохион явууллаа

“Иргэн цэргийн харилцааны өдөрлөг”-ийг зохион явууллаа

АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, МОНГОЛ ЦЭРГИЙН МУЗЕЙН ҮЗМЭРҮҮДТЭЙ ТАНИЛЦЛАА


Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойг тохиолдуулан хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэн цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.

Уг өдөрлөгийн төлөвлөгөөний дагуу өнөөдөр ерөнхий боловсролын 17,49,61 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдыг Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн үйл ажиллагаа, Монгол цэргийн музейн үзмэрүүдтэй танилцууллаа. Энэ арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд, Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, хурандаа Б.Өлзийхуяг болон холбогдох албаны бие бүрэлдэхүүн оролцов. Сурагчид Үндэсний Батлан хамгаалахын Их сургуулийн зэвсэглэл, техник болон салбар сургуулиуд, төв номын сангийн үйл ажиллагааг үзэж сонирхсон юм.

content 3161 “Иргэн цэргийн харил

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.