ОУХМ Э.Буджав дэлхийн аваргаас 10 дахь алтан медалиа хүртжээ

ОУХМ Э.Буджав дэлхийн аваргаас 10 дахь алтан медалиа хүртжээ

БНХАУ-ын Хайнинг хотод зохион байгуулсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс оролцсон ОУХМ, ахлагч Э.Буджав бахдам амжилт үзүүллээ.

content 3164 584895339 1329172829

ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн сургуулийн 5 дугаар курст суралцаж буй тэрээр 68 кг-ийн жинд огцом өргөлт, түлхэлттэй өргөлт хоёр төрөлд аль алинд нь алтан медаль хүртэж, нийлбэр дүнгээр дэлхийн аварга болсон байна. Ингэснээр Э.Буджав өмнөх онуудын амжилтуудаа нэгтгэн, Дэлхийн аваргаас нийт 10 алтан медаль хүртсэн Монголын туухай өргөлтийн спортын түүхэн амжилт үзүүлсэн тамирчин боллоо.

Түүнчлэн энэ тэмцээний үеэр олон улсын шүүгчийн сертификатаа гардан авч, туухайт спортын дэлхийн 47 дахь, Монгол Улсын анхны олон улсын зэрэглэлтэй шүүгч болсон нь түүний спортоороо эх орноо сурталчлах бас нэг том гавьяа боллоо.

content 3164 585004437 1329172789

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.