“365 анхаарч, хайрлая” аяныг эхлүүллээ

“365 анхаарч, хайрлая” аяныг эхлүүллээ

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс CU, GS25  сүлжээ дэлгүүр хамтран “365 анхаарч, хайрлая” аяныг эхлүүллээ.

“365 анхаарч, хайрлая” аян нийгмийн хүрээнд хүүхдийн төлөвшил, харилцаанд анхаарал халамжийг нэмэгдүүлж, өсвөр насныхны дунд хорт зуршлыг бууруулах зорилготой юм.

Тус аяны талаар  ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Будзаан ярихдаа, "Жил бүрийн арав, арваннэгдүгээр сард хүүхэд хохирсон гэмт хэрэг улсын хэмжээнд өсдөг. Улмаар хүүхдийн эрх, аюулгүй байдал зөрчигдөж, хүүхэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд бүртгэгдэж байна. Үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өдөр бүр хүүхдээ анхаарч, хайрлая буюу “365 анхаарч, хайрлая” аяныг зохион байгуулж байгаа" гэв.

Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхэд 2100 орчим байгаа боловч өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11 хувиар буурсан байна. Сүүлийн хоёр жилийн судалгаагаар хүүхдийн хорт зуршлын хэрэглээ 24-26 хувьд хүрчээ. Эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нар хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах хэрэгтэйг харуулж байна.

 

“365 анхаарч, хайрлая” аян урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл нөлөөллийн ажил болон хяналт шалгалт, хүүхэд эрсдэлтэй цэгүүдэд очиж ажиллах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.