Н.Лүндэндорж: УИХ-ын дарга намаас түдгэлздэг байх ёстой гэсэн Х.Тэмүүжин гишүүний байр суурийг дэмжихгүй байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2025.11.17/ хурлаараа гурван асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Олон улсад нэг л жишиг байдаг юм байна. Парламентын олон улсын холбоо гэж байдаг ба энэ холбооноос гадагш гарсан албан тушаалыг хавсрахаас бус дотроо ямар нэгэн албан тушаал давхар хашиж болохгүй, намаасаа түдгэлздэг байх ёстой гэсэн зарчмын дагуу хууль өргөн барих болно. УИХ улс төр дагаж савладаг байхгүйн тулд парламентын намуудын дарга нь дотроо мэтгэлцэж, тухайн мэтгэлцээнийг зохион байгуулагч нь нам бус байх ёстой" гэж намын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулсан юм. Тэгвэл энэ мэдээллийн хариуд Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр цахим хуудастаа "АН-ынхан ОНИГООНД ОРВОО
Манай АН хорвоод ховор хууль санаачлах нь. Бүх дэлхий ертөнцөд парламент чинь тэр аяараа намын үнэнч нөхдөөс бүрддэг улс төрийн байгууллага учраас нам парламент хоёр салшгүй холбоотой. Бидний анхааран хардаг АНУ, Герман зэрэг улсад спикер заавал намын дарга байдаг. Харин спикер саналын эрхгүй байх ёс бий. Улс төрийн намуудаас бүрддэг байгууллагын даргыг намаас түдгэлзүүлэх, намын дарга спикер хийж болохгүй гэсэн хуультай болбол онигоонд орж мэднэ. Бас парламентын улсын мөн чанараа ойлгоогүйн “сод” жишээ ч болно доо." хэмээн бичжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.