ОЛОН УЛСЫН ХЭЛ ХУУРЧДЫН X ИХ НААДАМД МОНГОЛЫН ХЭЛ ХУУРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ОЛОН УЛСЫН ХЭЛ ХУУРЧДЫН X ИХ НААДАМД МОНГОЛЫН ХЭЛ ХУУРЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Олон улсын хэл хуурчдын X их наадам Япон Улсын Хоккайдо мужийн Акан хотноо 2025 оны 10 дугаар сарын 24–27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус наадамд 30 гаруй орны шилдэг хэл хуурчид оролцож, өөрсдийн орны хэл хуурын уламжлал, урын санг олон улсын тавцанд таниулан сурталчиллаа.

Монгол Улсаас “Монгол угсаатан хэл хуурчдын холбоо”-ны 9 өвлөн уламжлагч оролцож, Монголын уламжлалт хэл хуурын татлага, урын санг тоглолт хэлбэрээр таниулан сурталчилсан нь наадмын зохион байгуулагчид болон дэлхийн шилдэг хуурчдаас өндөр үнэлгээ авав.

content 3185 Хэл хуурчид1

Наадмын төгсгөлд дараагийн их наадмыг зохион байгуулагч орнуудыг тодруулсан ба XI их наадмыг Бүгд Найрамдах Киргиз Улсад, XII их наадмыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэв. Мөн тус наадмын үеэр “Олон улсын хэл хуурчдын нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр “Монгол угсаатан хэл хуурчдын холбоо”-ны Ерөнхийлөгч Б.Нарандэлгэр албан ёсоор сонгогдлоо.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.