Ардын намын Ариунаанууд цус сэлбэн залуужив

Ардын намын Ариунаанууд цус сэлбэн залуужив

Гучтай өнчнөөн гунхсан хүүхэн миссээсээ сайдын туслах хүртлээ МАН-ын 31-р их хурлын 2255 дотор гунхсан.

Тэдэн дундаас Сү.Батболдын хүн гэгддэг, Сүхбаатар дүүргийн тойрогт тооноор шахуу орж ирж НИТХ-д сонгогдсон Б.Ану-Үжин тайзан дээр ах эгч нарын дунд ёндойсон. УЗ-д ч ороод амжлаа. Х.Нямбаатарын метро төслийн “шав” тавьдаг бүсгүй шүү дээ.

Мөн түүнтэй чацуу Б.Жавзандорж гэдэг шинэ ногооны “салат” орж ирж. МАН-ын хөөрхнүүдийн манлайд яваа Ч.Ундрам, бөөн залуустай тэврэлдэн үнсэлцсэн зургаар гангарч байснаа одоо бараг уйлж дуулж яваа Х.Булгантуяа, экс еөк Н.Энхбаярын хүн ч гэнэ үү, амраг ч гэнэ үү нэг нэр хоёр хоч зүүж байгаа шинэхэн гишүүн Б.Хэрлэн, “зурам” хочтой болсон шинэхэн гишүүн М.Мандхай, Сангийн дэд сайд зэгзгэр С.Мөнгөнчимэг, ГОК-ын айхтар дарга асан гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Батцэцэг Ц.Цогзолмаа хоёртой ч хэн өрсөлдөх вэ, аятайхан цэмбэгэр доктор гишүүн Б.Уянга, Б.Батцэцэг олонд тодроогүй битүү морь, сэтгүүлчээс төрд харвасан од М.Оюунчимэг, Г.Занданшатарын эмэгтэй Пороро А.Энхзул нарын бүсгүйчүүдээр МАН Ариунаануудынхаа бүрэлдэхүүнийг бүрдүүлжээ. Бидэнд таалагдах эсэх 33 дугаар асуудал. Олонх нь болох ах нарт таалагдаж байвал болоо шүү дээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.