Я.Содбаатар: УИХ-ын даргыг ойрын хугацаанд томилж төрийг бүтэн болгоно

Я.Содбаатар: УИХ-ын даргыг ойрын хугацаанд томилж төрийг бүтэн болгоно

Өнөөдөр МАН-ын дарга Н.Учрал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар бага хурлын талаар мэдээлэл хийлээ.

Я.Содбаатар хэлэхдээ, “Энэ удаагийн бага хурлын бүрэлдэхүүнд МАН-ын гишүүд орж байгаа. Ямар нэгэн эвслээс орох боломж байхгүй. Ер нь парламентад олон нийтийн итгэлийг авч сонгогдсон улс төрийн намууд нэг намын гишүүн нөгөө намын гишүүнчлэл рүү орж эсвэл нэг намын гишүүн нөгөө намд орохыг УИХ-ын  тухай хуулиар хориглосон. Тэгэхээр бүрэлдэхүүний асуудал бол хуулийн дагуу явагдсан.

Харин УИХ-ын даргыг бол ойрын хугацаанд томилно. Ардчилсан намын бүлэг даваа гарагт хуралдаж "намын дарга нь УИХ-ын дарга байж болохгүй" гэсэн асуудлыг хөндсөн байсан. Тэр бол парламентаар хэлэлцэх асуудлаар хэлэлцэж зарчмаараа шийдэх байх” гэлээ.

Эргэн сануулахад, МАН-ын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр болж, намын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг, орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг, намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг, намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгож баталсан.

Мөн МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгосон юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.