Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгожээ

Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн шийдвэрийг хүчингүй болгожээ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо энэ сарын 25-нд хуралдаад УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг МАН-аас хөөсөн асуудлыг хэлэлцээд хүчингүй болгожээ.

Тодруулбал, дээрх асуудлыг анх хэлэлцэхдээ МАН-ын нэр хүндийг гутаасан үйлдэл, эс үйлдэхүй, ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэхийг МАН-ын дүрэмд заасны дагуу хянан шалгаж тогтоогоогүй, Ёс зүйн хорооноос ёс зүйн зөрчилд дүгнэлт, зөвлөмж гаргаагүй, маргагч тал болох Б.Энхбаяр гишүүнийг тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх, хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж өгөөгүй гэж үзсэн байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.