ХУД-ИЙН 18-Р ХОРОО, ХҮННҮ 2222 ХОРООЛЛЫН БАРУУН ТАЛД 640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ УЛСЫН СУРГУУЛЬ БАРИХ БАРИЛГЫН ШАВ ТАВИГДЛАА
Өнөөдөр Хүннү 2222 хорооллын баруун талд 640 хүүхдийн суудалтай улсын сургууль барих барилга угсралтын ажлыг эхлүүлж, барилгын шав тавигдлаа.
ХУД-ийн ИТХ-ын дарга Ч.Бат-Оргил:
ХУД-ийн 18 дугаар хороонд 20 мянган хүн амтай бөгөөд сургуулийн насны 4-5 мянган хүүхэд амьдардаг томоохон хороо юм. УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатар нар идэвхийлэн хөөцөлдсөний дүнд Номин компанийн эзэмшилд байсан 7 мянган м2 газрыг улсад авч, улсын сургуульгүй тус хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга барих шав тавигдлаа. Тус сургууль ирэх оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад орно.


Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.