52 дугаар сургуулийн хичээлийн төв байр болон өргөтгөлийг холбосон барилга ашиглалтад оржээ
Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн хичээлийн төв байр болон өргөтгөлийн барилгыг холбосон хүзүүвч барилга ашиглалтад оржээ.
Тус хүзүүвч нь нийт 273.2 ам.метр талбайтай, тэнхлэгээрээ 26.22 x 140.42 метр хэмжээтэй бөгөөд металл карказ хийцлэлтэй, төмөр бетон хучилттай, шил болон металл хавтан өнгөлгөөтэй, эрдэс чулуун хөвөн дулаалгатай барилга юм. Энэхүү бүтээн байгуулалтыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Өлке Констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.