Монцемент Билдинг Материалс ХХК ACES Awards-ын “Азийн аж үйлдвэржилтийн манлайлагч” шагналыг хүртлээ
Монполимет Группийн Монцемент Билдинг Материалс ХХК Asia Corporate Excellence & Sustainability Awards (ACES)-ын “Азийн аж үйлдвэржилтийн манлайлагч” шагналыг хүртлээ.
ACES Awards нь 2014 оноос эхлэн Ази тивийн тогтвортой өсөлт, инноваци, удирдлагын шилдэг туршлагыг дэмжих зорилгоор зохион байгуулагдаж жил бүр өрсөлдөөн нь ширүүсэж буй нэр хүндтэй олон улсын шагнал юм.
Энэ жилийн шагнал гардуулах ёслол 11-р сарын 28-нд Индонезийн Бали аралд болж, бүс нутгийн 800 гаруй удирдагч, компаниуд өрсөлдсөнөөс Монцемент салбартаа тэргүүлэн тодорлоо.

Монполимет Групп нь үйл ажиллагаа явуулсан 33 жилийн хугацаанд олон сорилтыг туулсаар ирсэн ч тогтвортой хөгжлийн зорилтыг хангах чиглэлд хичээнгүйлэн ажиллаж, өнөөдрийг хүртэл тавьсан зорилт, зорилтуудаа биелүүлсээр өнөөдрийг хүрсэн нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхэд чухал нөлөө үзүүлжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.