ХЦХ: Хэрвээ цалингаа цагт нь тавихгүй бол хувийн цэцэрлэгийн багш нар ажил хаяна
Хувийн цэцэрлэгийн холбоо -ноос тулгамдаж буй асуудлынхаа талаар Сангийн Яамны холбогдох албаныханд мэдэгдэл хүргүүлжээ.
Улсын хэмжээнд өнөөдөр 500 гаруй хувийн цэцэрлэгт 8,000 орчим багш ажилтан ажиллаж байна. Эдгээр багш арваннэгдүгээр сарынхаа цалинг одоог хүртэл авч чадаагүй.
Өнгөрсөн сарын цалин буугаагүй болохоор татвар, шимтгэлээ төлж чадахгүй яваа. Энэ асуудлаас үүдэн дүүрэг дүүргийн багш нар төлөөлөн ирж, Сангийн Яаманд шаардлагаа тавьж байгааг Хувийн цэцэрлэгийн холбоо-ноос мэдээллээ.
Хувийн цэцэрлэгүүдийн цаана 8,000 гаруй багш цалингаа хүлээгээд суугаа.
Хэрвээ энэ асуудлыг шийдэж чадахгүй бол хувийн цэцэрлэгийн багш нар ажил хаяна. Ийм асуудал гараад байвал хувийн цэцэрлэг багшгүй болно. Улмаар цэцэрлэгүүд хүүхдүүдээ хамруулж чадахгүйд хүрч, хаалгаа барихдаа тулаад байгаа гэв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.