УИХ-ын гишүүн Э.Болормаа яллагдагчаар татагдсан тогтоолоо авчээ
УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үеэрээ УИХ-ын гишүүн Э.Болормаа нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч зарцуулсан нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон юм. Энэ асуудалтай нь холбогдуулж нэр бүхий иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар өнгөрсөн хавраас шалгаж эхэлсэн. Улмаар яллагдагчаар татсан байдаг.
Гэвч яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцахгүй байгаагаас прокурорын байгууллагаас арваннэгдүгээр сарын 28-нд албадан ирүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаад байв. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “УИХ-ын гишүүн Э.Болормаа яллагдагчаар татагдсан нь үнэн. Тус тогтоолоо авсан байгаа” гэв.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.