Монгол инженерүүдийн бүтээл Ухаа худаг Цахилгаан станц 100 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэв

Монгол инженерүүдийн бүтээл Ухаа худаг Цахилгаан станц 100 сая кВт.цаг  цахилгаан эрчим хүч үйлдвэрлэв

Ухаа Худаг Цахилгаан Станц 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10:27 минутад Ухаа Худаг Цахилгаан Станц нь нийт 100,000,000 кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, тасралтгүй ажиллагааны үзүүлэлтийг 10 дахь жилдээ бататгалаа.

Ухаа Худаг Цахилгаан Станцыг 2011 оны 9-р сард Энержи Ресурс ХХК ашиглалтад оруулсан бөгөөд уг бүтээн байгуулалтад дотоодын 120 гаруй компани, 1,500 гаруй инженер, ажилтан оролцсон байна.

Энэхүү станц нь Монголын инженерүүдийн бүтээл бөгөөд говийн нөхцөлд тохирсон хуурай хөргөлтийн системтэй, усны тэг хэрэглээтэй технологийг ашигладаг нь онцлог юм. Энэ нь Монголын бусад цахилгаан станцуудын усны хөргөлттэй системээс ялгаатай. Мөн Ухаа Худаг станц нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг 15 дахь жилдээ 24 цагийн цахилгаанаар тасралтгүй хангаж байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.