Ж.Золжаргал: Арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. "Мөр, мөрөө бодъё, амжилт хүсье" гээд өргөдлөө өгсөн
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал ХҮН намаас гарч буй талаараа мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ "Арга барил таарахгүй бол заавал хамт байх шаардлагагүй. Энэ бол чөлөөт нийгмийн л асуудал. Яагаад арга барил таарахгүй байна вэ гэхээр, би цомхон төртэй байхыг шаардаж байгаа. Гэвч өмнөх Засгийн газар маш дэлгэмэл том болсон. Парламент нь нэгдээд нэг Засгийн газар байгуулсан. Ингэж болохгүй.
Миний эгдүүг хамгийн их хүргэсэн зүйл бол Биржийн хуулийг дагаж бартерийн асуудал орж ирсэн. Өөрөөр хэлбэл, газрын нөөц баялгаа бартер ашигладаг зүйл руу явж болзошгүй юм байна. Цаг нь болсон байна гэж үзээд, залуучуудын хөдөлгөөний үеэр ЗГ-ыг огцруулах гарын үсэг зурсан.
Түүнээс хойш засаг, төрийг цомхон байлгах тал дээр үзэл баримтлал зөрж байгаа учраас "Мөр, мөрөө бодъё, амжилт хүсье" гээд өргөдлөө өгсөн. Одоо ажилдаа анхаараад л явж байна" гэжээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.