Төв аймгийн эмч нар малчин айлд очин яаралтай хагалгаа хийж эх нярай эсэн мэнд амаржжээ
Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх эмэгтэйчүүдийн алсын түргэн тусламжийн баг Лүн сумын төвөөс 15 км зайд, цас зудтай малчин айлд очин их хэмжээний цус алдаж байгаа, биеийн байдал маш хүнд, шокийн байдалтай байсан эхэд гэрийн нөхцөлд яаралтай журмаар хагалгаа хийж эхийн амь насыг аварчээ.

Лүн сумын эрүүл мэндийн төвийн хамт олон, Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн эрхлэгч эмч Л.Цэрэндолгор, мэдээгүйжүүлэгч эмч Г.Баторгил, Эмэгтэйчүүдийн эмч С.Батцэцэг, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, Мэдээгүйжүүлэгч сувилагч Л.Нямдаваа, жолооч Н.Сүх-Очир нарын мэс заслын баг, 103 диспетчер сувилагч М.Өнөцацрал нар ажилласан байна
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.