Оюутолгойн сонсголд дуудагдсан 161 гэрчээс С.Баяр, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар сонсголд оролцохгүй

Оюутолгойн сонсголд дуудагдсан 161 гэрчээс С.Баяр, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар сонсголд оролцохгүй

"Оюутолгой" ордын ашиглалтын талаарх нээлттэй сонсгол өнөөдөр /2025.12.08/ Төрийн ордонд болж буй. Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол дөрвөн өдөр зохион байгуулагдах юм. Сонсголын эхний өдөр "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэхээр товлосон.

Сонсголд нийт 166 гэрч дуудсанаас үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд тэргүүтэй улстөрчдийн зарим нь оролцохгүй аж. Тухайлбал 

-Сү.Батболд Ерөнхий сайд асан

-С.Баяр Ерөнхий сайд асан

-Н.Багабанди Ерөнхийлөгч асан

-Н.Энхбаяр Ерөнхийлөгч асан

-Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч асан

-Г.Занданшатар Ерөнхий сайд

-Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд асан

-М.Энхболд Ерөнхий сайд асан

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асан

-Э.Бат-Үүл УИХ-ын гишүүн асан

-Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд асан

-Я.Содбаатар ЕТГ-ын дарга асан нар оролцохгүй юм. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.