Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн "УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө" гэв. Тэрээр "Аймаг, сумдын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг заавал Засгийн газрын тогтоолоор батлуулна гэж багадаа сумаас 200.0 сая, аймгаас 500.0 саяаас 1.0 тэрбум төгрөгийг хүрч ядаж буй төсвөөс нь хяхан боогдуулах замаар булаан авч байна.

Сумдын Орон нийтийн хөгжлийн сангийн 200.0-300.0 сая төгрөгийн 200.0 саяыг нь "газар зохион байгуулалтын төлөвлөгөө батласан" нэрийдлээр Ерөнхий сайдын харъяа агентлаг булааж авдаг дээрэм тонуулын шинжтэй хууль, дүрэм гэж юу байсан юм бэ. Тэр төлөвлөгөөг нь мөнгөө дээрэмдүүлж батлуулахгүй бол суманд ч 0.07 га олдохгүй.

Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газар олгосон сум аймгийн засаг дарга шоронд орно. Ийм балай юм гэж юу байсан юм. Дээгүүр нь нүүрс, төмөр зам, концесс, тендэр, Хөгжлийн банк гээд юу байгааг нь хуу хулгайлна.

Доогуур зураг, төлөвлөгөө гэж төсвийн дээрэмдэнэ" гэжээ.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.