Харбины гэрээг шалгах түр хороог байгуулахыг эдийн засгийн байнгын хороогоор 64.7 хувийн саналаар дэмжлээ

Харбины гэрээг шалгах түр хороог байгуулахыг эдийн засгийн байнгын хороогоор 64.7 хувийн саналаар дэмжлээ

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нарын санаачилсан Харбины гэрээг шалгах түр хороог байгуулахыг эдийн засгийн байнгын хороогоор 64.7 хувийн саналаар дэмжлээ.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдрөөс "Төмөр замын хил холболтын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төсөл"-д гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн бөгөөд хуулийн дагуу 32-оос доошгүй гишүүн дэмжиж гарын үсэг зурж байв. Өөрөөр хэлбэл, тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдөр БНХАУ-ын Харбин хотод байгуулсан “Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын гэрээ”-г шалгах талаар хөндсөн нь энэ юм.

Гэтэл тэдний араас УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Ухаа худаг"-ийн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулахаар санаачилж, 32 гишүүний  дэмжлэгийг авч өнгөрсөн аравдугаар сарын 06-ны өдөр /2025.10.06/ олон нийтэд мэдэгдэлгүйгээр чимээгүй УИХ-д өргөн барьсан ч УИХ-аас дэмжлэг авч чадаагүй.

Ингэснээр Ж.Баярмаа, Д.Ганбат нар түр хороо байгуулах боломжгүй болоод байсан юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.