Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаатай баривчилжээ
“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүг Авлигатай тэмцэх газраас өнөөдөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилж албан өрөөнд нь нэгжлэг хийж байгаа талаар мэдээллээ.
Мэдээлэлд дурдсанаар, Э.Ганхүүг Оюу Толгой” ХХК-аас “ЭОТ” ХХК-д шилжсэн 20 сая ам.долларын зарцуулалт, мөн компанийн байр худалдан авахтай холбоотой зарим үйл ажиллагаанд холбогдуулан шалгаж буй. Түүнийг одоогоор түүнийг яллагдагчаар татаагүй байгаа аж.
Эрдэнэс Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүү нь 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр тус албанд томилогдож байв. Дээр хэлсэнчлэн тэрээр Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх хяналтын сонсголд гэрчээр дуудагдаад байсан юм. Баривчилгааны 48 цаг маргааш орой /2025.12.11/ дуусах ба хэрэв үргэлжлүүлэн баривчлахгүй бол баасан гарагт болох сонсголд оролцох боломжтой аж.
Түүний 2024 хөрөнгө орлогын мэдүүлэгийг судалж үзвэл,

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.