Л.Гүндалай: Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан
Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Оюутолгой"-н нээлттэй сонсгол хоёр дахь өдрөө зээлийн хүүгийн асуудлаар үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд нийт 84 гэрч оролцож байгаа юм. Тэдний нэг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайгаас байр суурийг нь тодруулахад,
Тэрээр "34 хувийг 51-ээс дээш болгоё гэх хуулийн төсөл өргөн барьсан. Харамсалтай нь энэ хуулийн төслийг УИХ авч хэлэлцээгүй. Учир нь тухайн үеийн ЗГ, УИХ-ын дарга, ерөнхийлөгч энэ хуулийн төслийг өөрчлөх сонирхолгүй байсан. Өөрчлөөд 51 хувиас дээш байна гэдэг Г.Занданшатар бид хоёрын хуулийг хэлэлцүүлээд дэмжигдсэн бол магадгүй Оюутолгойд илүү өөр гэрээ хийж, монголын хяналт өөр байх байлаа. Би Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ярьж байхыг сонслоо. Яриандаа миний ЗГ-ыг унагаагаад Ч.Сайханбилэгийн ЗГ гаргаж ирж байж, Оюутолгой буюу Дубайн гэрээ хийсэн гэх яриаг сонсоод маш их гайхлаа. Н.Алтанхуяг бол ичихгүй худлаа ярилаа. Үнэхээр өөрийх нь Засгийн газар Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсан уу үгүй юу гэдгийг би баримтаар нотолно. Тухайн үед сайд Н.Алтанхуягийн Засгийн газар Оюутолгойн далд уурхайн гэрээг хийхийн тулд улайран зүтгэж байсан" гэлээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.