"ШИЛ АЖИЛЛАГАА"-ны тайлан мэдээлэл оруулах талаарх ээлжит сургалт боллоо

"ШИЛ АЖИЛЛАГАА"-ны тайлан мэдээлэл оруулах талаарх ээлжит сургалт боллоо

Нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, “Шил ажиллагаа”-ны эрх зүйн орчинтой танилцуулах, мөн shilen.gov.mn цахим хуудсанд улирал, хагас жилийн тайлан, мэдээллийг оруулах, шинэчлэхтэй холбоотой мэдлэг, арга зүйг олгох ажлын хүрээнд дээрх сургалтыг ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас дотоод ажилчиддаа зохион байгууллаа.

Сургалтаар төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран “Шил ажиллагаа”-ны тайлан, мэдээллийн системийг хариуцан ажилладаг холбогдох албан хаагчдыг хамруулж, шаардлагатай мэдээ, мэдээллийг өглөө.
Сургалтад оролцогчид “Шил ажиллагаа”-ны тайлан, мэдээллийг цаг тухайд нь ил тод байршуулснаар иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, төрийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болох юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.