Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Монголд Улсын Засгийн Газраас өргөн мэдүүлсэн МИД-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэж батлагдлаа.

Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтөөр малын хорогдлын босго үзүүлэлт буурч байгаа нь малчид болоод мал бүхий иргэдийн хувьд МИД-ын үр шимийг хүртэх боломж нь нэмэгдэж байгаа юм. Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд заасан босго үзүүлэлт 120 суманд 4 хувь, 155 суманд 5 хувийн малын хорогдлын босго үзүүлэлттэй болон буурч байна.

content 3398 Малын индексжүүлсэн

Мөн байгалийн гэнэтийн эрсдэлийн улмаас учрах хохиролд нөхөн төлбөрийг гэрээний хугацаанд нэг удаа урьдчилан олгохоор тусгагдлаа. Энэхүү хууль батлагдсанаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мал аж ахуйн салбарт учрах эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийг хохирол багатай даван туулахад голлох үүрэг гүйцэтгээд зогсохгүй улсын төсөвт ирэх ачааллыг бууруулах эдийн засгийн ач холбогдолтой.

content 3398 Малын индексжүүлсэн

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.