“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЭХ НЬ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

“ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ МЭДЭЭЛЭХ НЬ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сэдэвт сургалтыг өнөөдөр (2025.12.06) зохион байгууллаа.

content 3433 Жендэр сургалт1

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус сургалтад хэвлэл мэдээллийн 20 байгууллагын сэтгүүлч, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа байгууллага, агентлагийн хэвлэл мэдээлэл хариуцсан алба хаагчид хамрагдаж байна.

content 3433 Жендэр сургалт2

“Жендэрийн мэдрэмжтэй мэдээлэх нь” сургалтын гол зорилго нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хүний эрх, эрх чөлөө, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаандаа энэ талын мэдрэмжтэй хандах ур чадвар эзэмшүүлэх юм.

content 3433 Жендэр сургалт3

Энэ удаагийн сургалтын сургагч багшаар Жендэрийн зөвлөх, “Хүн тулгуурт хөгжил” ТББ-ын тэргүүн Б.Оюун, Хүний эрхийн шинжээч Б.Хишигсайхан нар ажиллаж байна.

content 3433 Жендэр сургалт4

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.