“GENDER GLITCH 2025 MEDIA HACKATHON” УРАЛДААН БОЛЖ БАЙНА

“GENDER GLITCH 2025 MEDIA HACKATHON” УРАЛДААН БОЛЖ БАЙНА

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанаас  Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд НҮБ-ын Хүн амын сан, Европын холбооны санхүүжилтээр Co:Brand хамтран “GENDER GLITCH 2025 MEDIA HACKATHON” уралдааныг өнөөдөр (2025.12.09) зохион байгуулж байна.

content 3435 Gender1

content 3435 Gender2

Тус уралдаан нь цахим орчинд технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, цахим орчны хүндэтгэлтэй, хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэх зорилготой бөгөөд  уралдаанд маркетинг, медиа чиглэлээр ажиллаж буй оюутан, залуусаас бүрдсэн  100 гаруй баг оролцсоноос  шинэлэг шийдэл, санал санаачилгаараа хоёрдугаар шатанд шалгарсан 15 баг өрсөлдөж байна.

content 3435 Gender3

Хакатон уралдааныг нээж НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Халид Шарифи,  Ажлын албаны хэлтсийн дарга Б.Одмандах нар үг хэлсэн ба жендэрийн хэвшмэл ойлголтын шалтгаан, нөхцөл, нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөөллийг тодорхойлж, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд энэхүү уралдаан чухал ач холбогдолтойг онцлоод энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд залуусын дэвшүүлж буй санаачилга, шийдлийг тусгаж, хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

content 3435 Gender4

content 3435 Gender5

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.