С.Бямбацогт: Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй байх, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэл батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгийн тусгаар тогтнолын асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн эдийн засгийн эрх чөлөөг иргэд, хувийн хэвшилдээ олгохыг чухалчилж байгаа.
Хувийн хэвшлийн хийж чадаж байгааг төр хийхгүй байх, зах зээлийг нь булаахгүй байхыг гол зарчмаа болгож байна.
Өнөөдрийн байдлаар нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газрууд үйл ажиллагаагаа явуулж байна.
Тэдгээрээс 73 нь 100% төрийн өмчийн компани байна. Засгийн газраас төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах, шаардлагатай тохиолдолд татан буулгах арга хэмжээг авч байгааг та бүхэн мэднэ.
Үр ашиггүй, үлгэн салган үйл ажиллагаа явуулдаг, өндөр зардалтай төрийн өмчит компаниудыг татан буулгана.
Төрийн өмчит компаниудыг ил тод шилэн болгож, төрийн өмчийн бүртгэл мэдээллийг цахим орчинд нээлттэй болгож олон нийтийн хараа хяналтад оруулна.
Өнөөдөр зарим төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх хүрээнд олон нийтэд нээлттэй болгох, хувьцааг биржээр арилжаалах, төрийн мэдлийн хувьцааг худалдах болон өөрчлөн байгуулах шийдвэр гаргалаа.
Тухайлбал дараах 18 төрийн өмчит хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдана. Үүнд:
Мөн дараах 8 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдана.
Дараах 7 төрийн өмчит хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөх арга хэмжээ авна. Үүнд:
Дээрх компаниудын хувьд 100% ХУВЬЧЛАХГҮЙ, ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН БОЛОН СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД САНАЛ БОЛГОХ ХУВЬЦААНЫ ХУВЬ ХЭМЖЭЭГ ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭР НАРИЙВЧЛАН ТОДОРХОЙЛНО.
Юун түрүүнд НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ болгохын тулд КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫГ ШИНЭЧЛЭХ, САНХҮҮГИЙН ТАЙЛАНД НЬ ХӨНДЛӨНГИЙН АУДИТ ХИЙЛГЭХ, ИЛ ТОД МЭДЭЭЛЛИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХ ажлыг хийнэ.
Энэ бүхнийг хийхдээ ТӨРИЙН ӨМЧИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ҮРЭН ТАРАН ХИЙСЭН ЕРЭЭД ОНЫ АЛДААГ ДАВТАХГҮЙ.
ЗАЙЛШГҮЙ ТӨРИЙН МЭДЭЛД БАЙХ ӨМЧИЙН ХҮРЭЭГ ТОДОРХОЙЛЖ ЦЭГЦЛЭНЭ.
ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ТӨР ӨӨРТӨӨ ДАРАА БОЛЖ БАЙГАА, ХУВИЙН ХЭВШЛИЙН ХӨГЖИЛД ТЭЭГ БОЛЖ БАЙГАА ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ЦЭГЦЛЭХ РЕФОРМЫГ ЗОРИГТОЙ ХИЙНЭ.
Төрийн өмчийн хувьчлахдаа ҮЕ ШАТТАЙ, ИЛ ТОД, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН СОНИРХОЛД НИЙЦҮҮЛЭН ОЛОН НИЙТЭД ИЛ ТОД хэрэгжүүлнэ." гэдгээ мэдэгдлээ.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.