“Хариуцлагатай бизнес ба хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Европын Холбооны санхүүжилттэй "Өөрчлөлтийн элч төлөөлөгчид: Хариуцлагатай бизнесийн төлөөх залуус ба хэвлэл мэдээлэл" төслөөс Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтран 2025 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Хариуцлагатай бизнес ба хүний эрх: Хүний эрхийн магадлан шинжилгээ” сэдвээр барилгын салбарын төрийн бус байгууллага, холбоодын 21 төлөөлөлд зориулсан сургагч багшийн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь барилгын салбарт тусгайлан зориулж сургалтын хөтөлбөр, кейсүүдийг салбарын онцлогт нийцүүлэн боловсруулсан анхны сургалт болсноороо онцлогтой.

content 3458 Хурал

Сургалтаар онол, практикийг хослуулж, бизнес дэх хүний эрх болон байгаль орчны асуудлыг НҮБ-ын Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд болон Бизнес ба хүний эрхийн Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулж, ХЭМШ хийх аргачлалыг багийн дасгал ажлаар ажиллуулав.

content 3458 Хурал1

Сургалтын дараа төслийн багийн удирдамж, менторын дэмжлэгтэйгээр оролцогчид хувийн хэвшлийн байгууллагуудад, ялангуяа барилгын салбарт ажиллаж буй залууст сургалт зохион байгуулж, тухайлсан бизнесүүдэд хүний эрхийн эрсдэлийн түргэвчилсэн шинжилгээ хийх талаар зөвлөгөө өгч, ажиллах юм.

content 3458 Хурал2

content 3458 Хурал3

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.