Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс-Монгол Улсын барилгын салбарын форум зохион байгуулагдлаа

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс-Монгол Улсын барилгын салбарын форум зохион байгуулагдлаа

Форумаар “ДИЖИТАЛ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ” сэдвийг онцолж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Манай улс Барилгын мэдээллийн загварчлал  /BIM/ буюу дижилтал систем рүү шилжих шаардлагатай. Тиймээс өнөөдрийн форумыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Элчин сайдын яам болон ХББОСЯ-наас хамтран зохион байгууллаа. Энэ үеэр  

зэрэг сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн. Дэлхий улс орнуудад бүтээн байгуулалт, дэд бүтцийн хөгжил хурдацтайгаар дижитал шилжилтэд шилжиж байна. Манай улсын хувьд  дижитал шилжилтийг төрийн бодлогоор тасралтгүй дэмжиж байгаа. Тухайлбал “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-д “Барилгын төслийн удирдлага, мэдээллийн нэгдсэн систем-BIM”-ийг үндэсний түвшинд нэвтрүүлэх зорилтыг тодорхойлсон.

content 3459 Форум1

Форумыг нээж ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа хэлсэн үгэндээ “BIM /Барилгын мэдээллийн загварчлал/ нь төслийн оролцогчдыг нэг мэдээллийн орчинд холбож, төлөвлөлт, зураг төсөл, үйлдвэрлэл, барилга угсралт, хяналт, ашиглалт хүртэлх бүх үе шатыг өгөгдөлд суурилсан шийдлээр уялдуулах суурь технологи болсон. ХББОСЯ-наас цаашид Төрийн болон олон улсын санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдэд заавал хэрэглэх загвар төслүүдийг хэрэгжүүлж нутагшуулах, нэгдсэн платформыг хөгжүүлж, үйл ажиллагааг үе шаттай цахимжуулах, салбарын инженер техникийн ажилчдыг сургах, чадавхжуулах зэрэг чиглэлд онцгой анхаарал хандуулна. Энэхүү форум бол туршлага, мэдлэг, технологийг хамтдаа бүтээх чухал талбар юм” гэв

content 3459 Форум

“BIM” буюу Барилгын мэдээллийн загварчлал, аргачлалын дагуу хийгдсэн төсөл барилга угсралтын явцад тулгарч болох асуудлыг урьдчилан тооцоолох, эрсдэлээс сэргийлэх боломжтой зэрэг давуу талтай. Тиймээс форумд оролцож буй оролцогчид олон улсад нэвтрүүлсэн сайн туршлагаас судлах, Монголын бодлого, зах зээлтэй уялдуулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

content 3459 Форум2

content 3459 Форум3

content 3459 Форум5

content 3459 Форум4

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.