Цагаан сар, наадмын амралт амралтын өдөртэй давхацвал ажлын өдөр нөхөж амрах хууль батлагдсангүй

Цагаан сар, наадмын амралт амралтын өдөртэй давхацвал ажлын өдөр нөхөж амрах хууль батлагдсангүй

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хууль санаачлагчид нийтээр тэмдэглэх баярын амралт нь амралтын өдөртэй давхацвал ажлын өдөр нөхөж амрах зохицуулалтыг хуульд оруулахаар төсөлдөө тусгасан юм. Харин хэлэлцүүлгийн шатанд зөвхөн Цагаан сар, наадмын амралт амралтын өдөртэй давхацсан тохиолдолд л ажлын өдөр нөхөж амардаг байхаар өөрчлөөд байсан билээ. Улмаар энэхүү хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад ирц хангалтгүй байсны улмаас олонхийн дэмжлэг авч чадалгүй уналаа.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.