Хотын дарга Х.Нямбаатар ирэх 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ

Хотын дарга Х.Нямбаатар ирэх 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ мэдэгдлээ

Улстөрчид ирэх сонгуульдаа хэдийнэ зэхээд эхэлжээ. Цагаан сараар малчдад алтан төлөөс эхлэн аварга малчин хүртэл шагнал хүртээж, хавар болохоор гэр хорооллын иргэдийг тойглон гүйсээр, ахмадуудын тэтгэвэр ярьсаар сонгуулийн бэлтгэл ажлын 50 хувь нь хангагдах жишээний. Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын 2028 оны сонгуульд нэр дэвшихээ зарлаад амжив.

Тэрбээр, “Намайг анх ажил авахад цахилгаан нь тасардаг, энд тэнд автобус шатаад зогсдог, портер дээрээс давс, бодисоо хүрзээр цацдаг байсан. Байнга л гудамжаа цэвэрлэ, давсаа цац гэдэг байсан бол одоо ийм зүйл байхгүй болсон. Намайг хүүхэд байхад л ах нар ийм зовлон ярьдаг байлаа” гэлээ.

Мөн “Инженер нэртэй сүг байгаа. Улсад нэг ч гавьяа байгуулаагүй, мөнгө хулгайлж байсан. Энд тэнд төсөл хөтөлбөр хусч явдаг. УИХ-д сонгогдсон хогийн шаарнууд бий. Нам нам дамжиж явдаг. Хүний адаг болсон нөхдүүд хотын агаарын бохирдлоор улс төр хийдэг. Тэр хүмүүст хандаж хэлэхэд, наад улс төр чинь хол явахгүй. Би тэр инженер нэртэй сүгэнцэрийн нэр дэвшсэн тойрогт 2028 онд нэр дэвшинэ гэж бодож байна. Амлаж авна. Хэн нь иргэдийн төлөө ямар ажил хийсэн нь харагдана” гэж бичжээ. 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.