Төсвийн хөрөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан ч Зам тээврийн яаманд падгүй!

Төсвийн хөрөнгөөр шинэ жил тэмдэглэхгүй байх Засгийн газрын шийдвэр гарсан ч Зам тээврийн яаманд падгүй!

Манай томчуудын хувьд төсвөө хэмнэж, бүсээ чангална гэдэг пиар, попрол л болохоос хэрэг дээрээ хэмнэдэг нь бараг үгүй. Ердөө хоёр сарын өмнө эмч, багш нарын цалинг өсгөж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудалд сайд дарга нар “манайд төсөв байхгүй, данс улайсан” хэмээн гүрийж байсан. Гэтэл өнөөдөр дарга нар долоо хоног алгасахгүй төсвийн хөрөнгөөр шинэ жилээ тэмдэглэж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулж байна.

Тодруулбал, Иргэдийн хураамж болон төсвийн татаасаар орлогоо бүрдүүлдэг МҮОНРТ 85 сая төгрөгөөр шинэ жилээ тэмдэглэнэ. Тодруулбал, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз  өчигдөр /2025.12.16/ шинэ жилийн цэнгүүн зохион байгуулах 85 сая төгрөгийн тендерээ нийтэд зарлаад буй.

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүд шинэ жилээ тэмдэглэсэн бол  амралтын өдрүүдэд /2025.12.20/ Зам тээврийн яам хүртэл шинэ жилийн цэнгүүнээ сүр дуулиантайгаар тэмдэглэжээ. Магадгүй МҮОНРТ-ийн шинэ жил 80 саяар тэмдэглэж байхад Зам тээврийн яамны шинэ жил 100 саяар тогтохгүй бизээ.  

content 3472 G8tJTUTbsAAFKnW

Уг нь Энэ сарын 10-ны өдрийн /2025.12.10/ Засгийн газрын хуралдаанаар төсвийн хэмнэлттэй холбоотойгоор төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Ерөнхий сайд Г.Занданшатар сүр дуулиантайгаар үүрэг болгосон.

 Гэтэл Монголын хууль гурав хоног гэдэг шиг. Энэ шийдвэр үйлчилж байгаа төрийн байгууллага, засаг захиргаа ч гэж алга. Ялангуяа Засгийн газрын шийдвэр Зам тээврийн яаманд падгүй болжээ!

 

 

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.