Улсын Ерөнхий прокурорын газрын Ёсзүйн зөвлөл 16 настай охины хэрэг дээр ажилласан Г.Янжиндулам, Г.Баясгалан нарыг шалгаж эхэлжээ
2025.11.11-нд 16 настай амь хохирогчийн ээж: Г.Янжиндулам, Г.Баясгалан нараас татгалзах хүсэлтийг минь Нийслэлийн прокурор дахин хүлээж авсангүй. 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Шүүхийн хэлэлцүүлэг дээр хяналтын прокурор Г.Янжиндулам, Г.Баясгалан нар хэлэхдээ, “Энэ хэрэг буцсан ч Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татахгүй" гэж бардам хэлж байсан.
Эдгээр прокуроруудаас татгалзах миний хүсэлтийг Нийслэлийн прокурор дахин хүлээн авсангүй. Одоо цаашид охины минь хэрэг үнэн зөв шийдэгдэнэ гэдэгт миний бие итгэл алдарч байна. Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарыг яллагдагчаар татахгүй гэж улаан цайм шүүх танхимд хэлээд байгаа прокурорууд энэ хоёртой ашиг сонирхлын зөрчилгүй гэж Нийслэлийн прокурор үзээд байгааг ойлгохгүй байна" хэмээж байсан юм.
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.