4 настай охиныг 30 настай ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ

4 настай охиныг  30 настай ээжийнх нь хамт хутгалж, амь насыг нь хохироожээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2026.01.04/ 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд Дарь-Эх ..... тоотод “Манай эхнэр нас барсан байна” гэх мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад, 30 настай эмэгтэй М, 4 настай эмэгтэй А, 3 настай эмэгтэй А нарын биед мэс ашиглан халдсаны улмаас 30 настай М болон 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Харин гэмтсэн 3 настай хүүхдийн биеийн байдал хүндэвтэр эмнэлэгийн байгууллагын хяналтад эмчлэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Дээрх хэрэгт цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулан, иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Албан бус мэдээллээр, гэмт хэрэг үйлдсэн этгээд нь тухайн айлын хөрш бөгөөд сэтгэцийн өөрчлөлттэй иргэн байж магадгүй байна.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.