Жирэмсэн эмэгтэйг, 4 настай охинтой нь хөнөөсөн, 3 настай охин хүнд гэмтэл учруулсан М.Батчулууныг баривчилсан шийдвэрийг ШҮҮХЭЭС хүчинтэйд тооцож, цагдан хорьжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос ирүүлсэн, 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07:50 цагаас 09:55 цагийн хооронд Б.М(эм,30н), С.А(эм,4н) нар нь цээжний дээд хэсэгт хутгалуулсан шархтай нас барсан, мөн С.А(эм,2н)-н баруун гарын шууны дотор, далны хэсэгт 2 удаа зүсэгдсэн шархтай, Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн гэх гэмт хэргийн талаарх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн” гэх үндэслэлээр сэжигтэн М.Б-г 2026 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шөнийн 23 цаг 10 минутаас эхлэн хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах баривчлах саналыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа...” гэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр, сэжигтэн М.Б-ийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан прокурорын саналыг хүлээн авч, түүнийг хойшлуулшгүйгээр баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцох нь зүйтэй гэж үзлээ
Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.