Хурд хэтрүүлсний улмаас гарч буй зам тээврийн ослыг бууруулах хүрээнд дундаж хурдны стандартыг боловсруулжээ

Хурд хэтрүүлсний улмаас гарч буй зам тээврийн ослыг бууруулах хүрээнд дундаж хурдны стандартыг боловсруулжээ

Нийслэл Улаанбаатар хотын алслагдсан газруудад хурд хэтрүүлсний улмаас авто замын зөрчил, ослын тоо буурахгүй байна. Тухайлбал 22-ын товчоо, 61-р гарам, Хонхор, Багануур, Налайх, Эмээлтийн замуудад осол аваар их гардаг байна.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга А.Баяр хурд хэтрүүлсний улмаас гарч буй зам тээврийн осол, аваарыг бууруулах бодлогын хүрээнд Дундаж хурдны MNS стандартыг боловсруулах үүрэг даалгаврыг Хот байгуулалт хотын стандартын газар үүрэг болгосон. Тус газраас Дундаж хурдны MNS стандартыг боловсруулж Стандарт, хэмжилзүйн газарт хүргүүлээд байна.

Энэхүү стандарт батлагдсанаар техникийн үзүүлэлт тодорхойлогдож, ослын гаралт буурах үндэс суурь тавигдах юм.

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.