Гэртээ харьж явсан 12-р ангийн сурагчийг үл таних хүүхэд гуянд нь хутгалж гэмтээжээ

Гэртээ харьж явсан 12-р ангийн сурагчийг үл таних хүүхэд гуянд нь хутгалж гэмтээжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт "12-р ангийн хүүхдийг танихгүй хүүхдүүд гуянд нь хутгалсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, тухайн хүүхдийг гэртээ харих замд нь нэр бүхий үл таних хүүхэд гуянд нь нэг удаа хутгалж гэмтээснийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд эцэг, эхчүүд та бүхнийг өсвөр насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, шөнө оройн цагаар ганцааранг нь явуулахгүй байх, гэмт үйлдэл хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээдэг болохыг сануулж байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.