Шуурхай: Бүх дүүргийн төрийн сангийн хэлтсийн дарга нар Татварын газрын дарга нартай хамт Дубай явжээ

Шуурхай: Бүх дүүргийн төрийн сангийн хэлтсийн дарга нар Татварын газрын дарга нартай хамт Дубай явжээ

Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн дарга нар ажлаа таслаад Дубай руу зугаалахаар явсан нь нийгэмд нилээдгүй шүүмжлэл дагуулж байгаа. Тодруулбал, Багануур дүүргээс бусад дүүргийн нийт 9 дарга Дубай руу дунджаар 70 сая гаруй төгрөгөөр зугаалж яваа асуудал хөндөгдөж байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр, Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн дарга нараас гадна бүх дүүргийн Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар мөн Дубайд аялж байгаа гэнэ. Тухайн дарга нар бүгд хамт явж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, Дубайд зөвхөн татварын хэлтсийн 9 дарга биш нийт 10 гаруй төрийн алба хаагчид татвар төлөгчдийн мөнгөөр зугаалж байгаа гэсэн үг юм. Одоогоор тэдний хэзээ ирэх нь тодорхойгүй байна.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн 10 гаруй дарга нар ажлаа таслаад, даргаасаа чөлөө, амралт авалгүй бөөндөө зугаалаад явсан байна. Тиймээс хариуцлага тооцох арга хэмжээ авахыг Татварын ерөнхий газрын даргад үүрэг болголоо. Энэ бол ёс суртахууны хувьд ч байж болохгүй зүйл. Татварын ерөнхий газрын дарга явж болохгүй гэдгийг анхааруулсан юм билээ. Гэвч өөрсдөө ингээд дур мэдэн явчихсан байна" хэмээн мэдэгдсэн юм.

 Үүнтэй холбоотой өмнөх нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

М.Үүрийнтуяа

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.