Дубай руу аялсан татварын дарга нарт ТЕГ-ын дарга мөнгөн урамшуулал олгож байжээ

Дубай руу аялсан татварын дарга нарт ТЕГ-ын дарга мөнгөн урамшуулал олгож байжээ

Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн дарга нар ажлаа таслаад Дубай руу зугаалахаар явсан нь нийгэмд нилээдгүй шүүмжлэл дагуулаад буй.

Эдгээр дарга нар Дубай руу дунджаар 70 сая гаруй төгрөгөөр зугаалсан нь татвар төлөгчдийн мөнгө үү гэдгийг иргэд, олон нийт хардаад байгаа юм. Тэгвэл тэдгээр албан хаагчид өнгөрсөн Бямба гарагт буюу 2026.01.10-нд Монголд ирсэн. Нийслэлийн Татварын газрын дарга М.Болдбаатар хэлэхдээ "Дубай улс руу бид туршлага судлахаар явсан. Санхүүжилтийг нийслэлээс гаргасан." гэх тайлбар өгсөн. 

Тэгвэл дээрх албан тушаалтнуудад Ерөнхий сайд Г.Занданшатар "Нэг асуудлаас болж чин шударгаар ажиллаж буй татварын алба хаагчдын нэр хүнд унаж байна" гэдгийг тодотгоод Нийслэлийн татварын газрын дарга, дүүргийн татварын хэлтсийн дарга нарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг ТЕГ-ын дарга Б.Цогтнаранд үүрэг болгосон. 

content 3579 Шуурхай Бүх дүүргийн

Харин Татварын ерөнхий газрын даргын тушаалаар өнгөрсөн оны төгсгөлд Дубай руу аялсан нийслэл, дүүргийн татварын дарга нарт мөнгөн урамшуулал олгожээ. Тодруулбал,Татварын Ерөнхий газрын даргын 2025 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн А/187 тушаалаар "2025 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэшлийн түвшний үнэлгээгээр "Маш сайн" үнэлгээтэйгээр үнэлэгдсэн Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын нэгж, Том татвар төлөгчийн газар, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт нэг сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшууллыг олгосон байна. 

 

 

content 3579 01 15

Эх сурвалж: isee.mn

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.