Ахмадууд тэтгэврийн асуудлаар Ерөнхийлөгчид хандахаар болжээ

Ахмадууд тэтгэврийн асуудлаар Ерөнхийлөгчид хандахаар болжээ

Засгийн газрын 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаж, уг нэмэгдлийг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн хэрэгжүүлэхээр болсон юм. Гэтэл олон ахмад үүнийг хангалтгүй, шударга бус гэж үзэж байна. Инфляц, үнийн өсөлт, амьжиргааны түвшинтэй уялдаагүй, тэтгэврийн зөрүү (бага тэтгэвэртэй ахмадууд 40-60 мянга, өндөр нь 200-300 мянгаар нэмэгддэг байсан) хэвээр байгаа тул тэд хамгийн багадаа тэтгэврийг 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардсаар олон сар болж байна.

Ийн тэд Ерөнхийлөгчид хандахаас өөр гарцгүйд хүрчээ.

 

Copyrights © 2026 БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН. REELNEWS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.