Эмч, өвчтөнд зориулсан хиймэл оюуны системүүд “төрлөө”
“Business Insider”-ийн мэдээлснээр “Anthropic” компани эмнэлэг, даатгалын компаниуд болон өвчтөнүүдэд зориулсан хиймэл оюун ухааны “Claude for Healthcare” программыг худалдаанд гаргажээ. Эл бүтээгдэхүүн нь эмнэлгийн мэдээлэл, баримт бичгийг удирдах зэрэг өдөр тутмын эмнэлзүй болон анагаахын салбарын захиргааны ажлуудад туслах зорилготой аж.
Компанийн зүгээс “Манай бүтээгдэхүүн өвчтөний өгөгдлийг зөвхөн хүсэлтийн дагуу боловсруулдаг бөгөөд загварын санах ойд хадгалагддаггүй, сургалтад ашиглах боломжгүй. Мэдээллийн хандалтыг эрүүл мэндийн байгууллагууд хянадаг тул алдагдлын эрсдэлийг бууруулдаг” гэж онцолжээ.
Шинэ хувилбарыг өмнөхтэй нь харьцуулахад даалгаврын симуляторын гүйцэтгэл нь илүү сайжирсан учраас баримтын алдаа багатай аж.
Ташрамд өгүүлэхэд, “OpenAI” энэ төрлийн загвараа өнгөрсөн долоо хоногт худалдаалж эхэлсэн бөгөөд энэ систем нь “Anthropic”-ийнхаас ялгаатай нь эмч нарт биш, энгийн хэрэглэгчдэд чиглэжээ. Хиймэл оюун ухааны тусламжтайгаар өвчтөнүүд эмчийн үзлэгт бэлдэж, эрүүл мэндийн үзүүлэлтүүдээ шинжилж, шинжилгээний хариугаа хянах боломжтой гэсэн үг юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.