Ард түмний хандиваар Б.Амин-эрдэнэ охин 2 өрөө байртай боллоо

Ард түмний хандиваар Б.Амин-эрдэнэ охин 2 өрөө байртай боллоо

2025.12.02-ны өдөр золгүй байдлаар галд өртөж 16 настай хүү Б. Сүхбат, 11 настай Б. Амин-эрдэнэ нар өртөж ах нь дүүгээ аварч бурхан болсон харамсалтай үйл явдал тохиолдсон билээ.

Амин-эрдэнэ охин ухаангүй эмнэлэгт хүргэгдэж Улаанбаатар хотруу онгоцоор зөөвөрлөгдөх шаардлага тулгарч Монголын ард түмнээсээ тусламж хүссэний дагуу 72 цагийн дотор 261 сая төгрөг цугларсан.

Ийнхүү Түлэнхийн төвд 40 хоног эмчлэгдэж охин хөл дээрээ босож Хэнтий аймаг Хэрлэн сумандаа очжээ. Тэрээр ахынхаа 49 хоногийн буяны ажилд оролцоод дахин нөхөн сэргээх эмчилгээ үргэлжлэн хийлгэхээр төлөвлөж байна.

Ард түмний сайхан сэтгэлээр цугларсан мөнгийг охины эрүүл ахуй тав тухыг бодож байранд оруулах нь зөв гэж шийдсэн нь энэ аж.

Нисдэг тэрэгний зардалд 10695000 төгрөг 36.6 м2 2 өрөө шинэ орон сууц 110 сая төгрөгөөр худалдаж авсан байна. Гал тогооны тавилгыг “Хан Жаргалтанд” хотхоны удирдлагууд бэлэглэснээр байрандаа амьдарч эхэллээ. Хандиваар цугласан үлдсэн мөнгө охины эмчилгээний зардалд бүрэн зарцуулагдаж байгаа аж.

Эх сурвалж: “Өндөр хаан телевизийн сэтгүүлч Ө. Одмаа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.