“Мадуро” моодонд оров
Хүн гэж амьтан тун саваагүй, зарим талаараа сониуч гэхээсээ этгээд “хөгийн” зантай. Үүнийг гэрчлэх нэг жишээ нь “Мадуро” моодонд орсон явдал. Энэ сарын 3-нд Америкийн цэргийн хүчнийхэнд баривчлагдах үедээ Венесуэлийн удирдагч Николас Мадуро “Nike” компанийн “Nike Tech Fleece” биеийн тамирын хослолтой байсныг гэрэл зургуудаас дэлхий нийтээрээ харсан. Тэгвэл эл брэндийн хувцасны борлуулалт түүнийг баривчилсны дараа огцом өссөн бөгөөд үйлдвэрлэгчийн вэб хуудас захиалгад дарагдаж, хамгийн түгээмэл размерууд хэдийнэ дуусжээ.
Дэлхийд танигдсан зарим блогч энэ талаар “Nike”-ийн үнэгүй маркетинг" гэсэн бол “Google Trends”-ийн мэдээлснээр “Nike Tech”-ийн хайлтууд 1-р сарын 4-нд оргил үедээ хүрчээ.
Эл загвар хэдийнэ үйлдвэрлэгдээд дууссан учраас шинэ загваруудаа санал болгож, сурталчлах тал дээр компани анхаарч буй гэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.