Б.Пунсалмаа гишүүн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ил тод, үр ашигтай болгох УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байна

Б.Пунсалмаа гишүүн улсын төсвийн хөрөнгө оруулалтыг ил тод, үр ашигтай болгох УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг зохион байгуулж байна

УИХ-ын эмэгтэй гишүүд дундаас ажилдаа хандаж буй мэргэжлийн мэдлэгтэй байдал нь Б.Пунсалмаа гишүүнд илүү тод харагддаг. Тэрбээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг илүү ил тод, үр ашигтай болгох зорилготой УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх бэлтгэл ажлыг холбогдох хууль, журмын дагуу үе шаттайгаар зохион байгуулж байна.

Уг ажлын хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллага, салбарын 40 орчим мэргэжилтэн, төлөөлөл оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал бодлыг нээлттэйгээр солилцсон. Тогтоолын төслийн холбогдох материалыг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олон нийтийн санал авах зорилгоор D-Parliament.mn цахим платформд байршуулсан бөгөөд иргэд, мэргэжилтнүүд саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой болоод байгаа.

Уг тогтоолын төслийг хэлэлцсэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг хүлээн авсан байна. Засгийн газраас төслийг зарчмын хувьд дэмжиж, цаашид анхаарах 5 санал, зөвлөмж ирүүлсэн талаар Б.Пунсалмаа гишүүн олон нийтэд мэдээллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Reelnews.mn хариуцлага хүлээхгүй.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.